Энэ жилийн баяр наадмаар барилдах бөхчүүдийг маргааш нөгөөдөр хоёр өдөр буюу 7 сарын 9,10 нд Монгол бөхийн өргөөнд бүртгэх аж. Энэ жилийн баяр наадамд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат нарын аваргууд барилдах аж. Мөн өнөөдөр эд барилдаж буй залуу арслангууд бүгд барилдана. Ямар нэгэн шалтгаантай бэртэл гэмтэлтэй бөх байхгүй байна. Анх удаа том арга хэмжээ авхуулсан бөхчүүд гэдэг үүднээс нь эрхийг нь нааш татаж шийдэж байгаа юм. Ямартай ч арга хэмжээ авсан. Тухайн бөхчүүд буруугаа ойлгоод, бэлтгэл сургуулилтаа хийгээд ахиж барилдахыг хүссэн хүсэлтээ гаргасан учраас эрх бүхий байгууллагаар авч хэлэлцээд барилдуулахаар шийдсэн. Энэ нэг их буруу зүйл биш юм хэмээн МҮБХ-ны дэд тэргүүн Данзан мэдэгджээ
Сэтгэгдэл (0)