Шүүгч хөлбөмбөгчнийг хутгалсаныхаа хариуд толгойгоо авхууллаа

Бразилд сонирхогчийн хөл бөмбөгийн тэмцээний үеэр шүүгч 20 настай Отавио Да Силва 30 настай хөл бөмбөгч Жосэнира Дос Сантосыг гомдол гаргаж, бухимдсаных нь төлөө хэд хэдэн удаа хутгалжээ. Гэтэл дараа нь үүнээс ч дор юм болж аймшигт явдлыг нүдээр харсан хөгжөөн дэмжигчид үймэлдэж талбай дээр гаран шүүгч залууг чулуугаар шидлэн үхтэл нь балбажээ. Эцэст нь түүнийг талбайн голд аваачиж өвдөг дээр нь суулгаж байгаад толгойг нь авсан байна.
Цагдаагийнхан шүүгчийг алсан хэрэгт сэжиглэж тэднээс нэг хүнийг баривчлан саатуулжээ. Хөл бөмбөгийн талбайд аймшигтайгаар цуст аллага үйлдсэн бусад хүмүүсийг ч эрэн сурвалжилж байгаа юм байна.
-Бид энэ хэрэгт буруутай бүх хүнийг олж хариуцлага тооцох болно. Нэг аллагын төлөөнөө нөгөө аллагыг нь зөвтгөх ямар ч арга байхгүй гэж орон нутгийн цагдаагийн газрын төлөөлөгч Вальтер Коста мэдэгдсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Z (80.174.183.3)

    2013-07-15

    UNEN YUM UU? ITGEHGUI L BNA SHUU

  • (203.194.115.115)

    2013-07-14

    Yaj iim gazar delxiin avargiin temtseen zoxiox yum boloo uursduu dotroo ingej bga yum chini yo bvr aimshigtai sanagdjin

  • Fff (202.126.89.159)

    2013-07-14

    Yamar hachin teneg garuud ve

  • REUS (112.72.12.178)

    2013-07-13

    AMIIG AMIAR

  • aimshigtai yumaa (79.102.17.13)

    2013-07-09

    ter shuugch ni haanaasaa gutga gargaad irdeg baina. gutga harmaalchihsan guigeed shuuj baisan yum baih daa. daraa ni shuugchiin tolgoig tasalsan gene uu.estoi aimaar humuus baina daa.

  • (183.99.126.230)

    2013-07-09

    xa xa xa ene holbombogchin yamar ineedtei nuuree tsohiulvaa

  • muugii (175.223.57.192)

    2013-07-08

    Brazild delhiin avarga yavuulahiig eserguucej nna. Hul ni ajilldag ch tolgoi ni ajilldaggui humuus delhii niitiin shiwshig