Дэлхийн улс гүрнүүд тагнаж чагнасан АНУ-аас тайлбар хүсч эхэллээ

Бразил улсын олон сая иргэн болон компаниудын утсыг чагнаж, интернэт шууданг нууцаар хянаж байсан АНУ-аас тусгай албаны үйл ажиллагааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тавигдсан мэдээлэлтэй холбогдуулан тайлбар өгөхийг Браизилийн Засгийн газар Вашингтоноос шаардсан байна.Бразилийн Гадаад хэргийн сайд Антонио Патриота “бразилийн иргэд тагнуулын объект болсон” талаарх мэдээлэлд сэтгэл нь ихээр шаналж байгааг мэдэгдсэн байна. Америкийн Тагнуулын төв газрын ажилтан асан Эдвард Сноуден улсынхаа тусгай албадын нууц хөтөлбөрийн талаарх мэдээллийг хэд хэдэн хэвлэлд дамжуулсанаас энэ бүхэн үүдэлтэй билээ. Одоо Эдвард Сноуден Москвагийн “Шереметьево”-гийн Олон улсын нисэх буудлын дамжин өнгөрүүлэх бүсэд байгаа юм. Тэрээр 21 орноос улстөрийн орогнол эрсэн боловч Латин Америкийн гурван улс л түүнийг хүлээж авахаар хэдийн зөвшөөрсөн. Эдгээр нь АНУ-тай хэзээнээс харилцаа тааруу байж ирсэн Венесуэл, Никарагуа, Боливи улсууд юм байна.Харин үлдсэн бусад улсууд түүнд татгалзсан хариу өгчээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)