Хүүхдийнхээ өмнөөс шалгалт өгсөн ээжийг барьжээ

Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлд тусалдаг нь байх ёстой үүрэг хариуцлагын нэг. Гэхдээ энд өгүүлэх гэж буй франц ээжийн “хайр” арай л хэтэрчээ. Учир юу вэ гэвэл Францын иргэн нэгэн эмэгтэй 19 настай охиндоо англи хэлний шалгалтаа өгөхөд нь өөрийн биеэр тусалжээ. Тэрээр үүний тулд охиныхоо дүрд хувилан төгсөлтийн шалгалтанд орсон байна. 52 настай Каролин Д. тэр өдөр охин шигээ доор суулттай бариу жинсэн өмд, кет өмсөн, үрчлээгээ нуухын тулд нүүрэндээ маш зузаан энгэсэг тавин дүрээ хувилгаад шалгалтанд яваад орчихсон аж. Гэвч Каролин багш нарыг хуурч дөнгөсөнгүй. Түүнийг анзаарсан багш шууд цагдаа дуудсан бөгөөд оюутнуудын дунд шуугиан дэгдээхгүйн тулд шалгалт дууссаны дараа Каролиныг баривчилсан байна. Тэгэхээр тэр шалгалтын сорилоо өгөөд дараа нь баривчлагдсан гэсэн үг аж. Түүнийг луйвар хийсэн хэргээр буруутгаад байгаа бөгөөд долоон мянган фунт стерлингийн торгууль төлөхөөр болжээ. Сонирхолтой нь багш нар Каролиныг англи хэлдээ охиноосоо хамаагүй дээр юм гэдгийг шалгалтыг шүүсэн багш нар хүлээн зөвшөөрсөн сурагтай. Дашрамд өгүүлэхэд энэ оны тавдугаар сард АНУ-ын Миннесота мужийн оршин суугч Филип Майкл Шеффер гэгч өөрийгөө “Pink Floyd” хамтлагийн гитарчин Дэвид Гилмор хэмээн танилцуулж, маш өндөр үнэтэй эмчилгээг үнэгүй хийлгэсэн явдал гарсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)