Давид Вилья 5,1 сая евро л хүрлээ
- 2013-07-09
- Спорт
- 0
Испанийн шигшээ болон "Барселона"-гийн довтлогч Давид Вилья Мадридын "Атлетико" багт 5.1 сая еврогоор очжээ. 31 настай испани довтлогчийн төлөө олон баг өрсөлдсөн ч тэрээр Мадридын багийг сонгосон байна. Английн "Тоттенхэм" ойрын хэдэн хоногийн дотор Давид Вильяг эгнээндээ элсүүлэх магадлалтай гэж мэдэгдэж байсан ч амжилт олсонгүй. Францын "Монако" руу одсон Радамель Фалькаогийн оронд ийнхүү Давид Вилья "Атлетико"-д очлоо.
Сэтгэгдэл (0)