
Хятадын армийн нэрт генералын хүү бүлэг хүчингийн хэрэгт холбогдон, буруутгагдаад байгаа талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. 17 настай Ли Тяньи энэ оны хоёрдугаар сард Бээжингийн нэгэн зочид буудалд нэгэн эмэгтэйг бусад дөрвөн сэжигтэний хамт хүчиндсэн хэмээн сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм байна. Тэрээр өмнө нь бааранд орж дээрх дөрвөн сэжигтэний хамт согтууруулах ундаа уусан байжээ. Тэднийг ч мөн энэ хэрэгтэй холбогдуулан саатуулаад байгаа аж. Хоёр жилийн өмнө Ли машинаараа санамсаргүй замыг нь таглаж зогссон дунд эргэм насны эхнэр, нөхөр хоёрын биед халдаж, энэ хэргийнхээ төлөө жилийн тэнсэн авч байсан юм байна. Энэ үед өсвөр насны хүү байсан тэрбээр “BMW” маркын дугааргүй машин жолоодож явжээ. Энэ хэргийнх нь төлөө Лигийн эцэг, Хятадын телевизүүдээр байнга цацагддаг эх орны сэдэвтэй дуугаараа олны танил болсон Ли Шуанцзян генерал хохирогчдоос өөрийн биеэр уучлал гуйжээ. Ли Тяньигийн жишээгээс харахад Хятадын элит давхрагын хүүхдүүдэд хууль үйлчилдэггүй юм шиг аягладаг нь харагдаж байна.
Сэтгэгдэл (2)
CCCP (202.70.37.202)
haa gazar adilhan yum da
mmm (49.0.150.128)
hujaad dugaargui mashin yawj bwal mafia eswel turiin tomchuudtai holbootoi gedeg uym bna lee. japand mun adil