“Чингис хаан” гранпри тэмцээн болно

Наадмын маргааш буюу 13-14-ний өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор явагддаг жүдо бөхийн “Чингис хаан” гран при тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээний тасалбарыг тэмцээний үдээс өмнө ба хойно гэж хоёр ангиллаар худалдаалах юм байна. Үдээс өмнөх барилдаан буюу хэсгийн барилдаанууд 5000 төгрөгийн үнэтэй. Харин үдээс хойших буюу шигшээ барилдаанууд 10000 төгрөгийн үнэтэй байх юм. Тэмцээний хэсгийн барилдаанууд энэ сарын  сарын 13-нд өглөөний 09.00 цагаас эхэлнэ. Харин шигшээ барилдаанууд 17.00 цагаас эхлэх юм. “Чингис хаан” дэлхийн цом нэртэй зохион байгуулагддаг уг тэмцээн энэ удаа “Гран при” болон зэрэглэл, онооны хувьд нэмэгдсэн байна. Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор “Гран при” тэмцээнд түрүүлсэн жүдоч чансаандаа 300, мөнгөн медаль хүртвэл 180, хүрэл медаль хүртвэл 120 оноо нэмэх учиртай гэнэ. Одоогийн байдлаар ОХУ, БНСУ, Словен тэргүүтэй 20 орчим орны баг тамирчид тэмцээнд оролцохоор урьдчилсан мэдүүлгээ ирүүлээд байна. Манай улсын хувьд тэмцээнийг зохион байгуулагч гэдэг утгаараа давуу эрхийг эдэлдэг учраас жин тус бүрд дөрвөн тамирчин оролцуулж болдог юм байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаа төлөөлөн, эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо жинд нийт 56 тамирчин хүч үзнэ гэсэн үг юм. Жүдогийн үндэсний шигшээ багийн тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. Шигшээ багийн жүдогийн охидын хувьд Францад хамтарсан бэлтгэл хийсэн бол эрэгтэй жүдочдын хувьд бусад гадаадын тамирчдын хамт “Говь” цогцолборт бэлтгэл сургуулилалтаа базааж эхэлжээ. Тэмцээнийг зохион байгуулахад олон улсын жүдо бөхийн холбооноос бүрэн дэмжиж байгаа бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооноос сонгогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн ирж ажиллах гэнэ. Монгол Улсын Засгийн газар, ССАЖЯ  энэхүү тэмцээнийг зохион байгуулахад томоохон дэмжлэг үзүүлж байгаа гэнэ.  Тасалбарыг Спортын төв ордны “Олимп” дэлгүүрт борлуулж байгаа аж. Монголчуудаа наадмын маргааш жудочдоо ирж дэмжихийг тус холбооны зүгээс уриалж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.13.42)

    2013-07-11

    ямар үнэтэй юм бэ хэсгийн барилдааныг 3000 шигшээг5000аар л зараачдээ