10-р сарын 1-нээс галт тэрэгний тасалбар 10-21 хувиар нэмэгдэнэ

Украины Дэд бүтцийн яам дотооддоо галт тэргээр зорчих тасалбарын үнийг ирэх 10-р сарын 1-нээс эхлэн нэмэхээ мэдэгдлээ. Тус яамны №413 тоот тушаал Украины Дээд Радагийн сайт дээр нийтлэгджээ. Плацкарт вагоноор зорчих тасалбарын үнэ 10 хувь, харин купейн тасалбар 21 хувиар нэмэгдэх аж. Түүнчлэн энэ улсад галт тэргийн шинэ төрлийг санаачилж, шөнийн хурдан галт тэрэгтэй болжээ. Энэ галт тэргийн тасалбарын үнийг 1,2 коэффициентээр бодох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)