Энэ жилийн хурдан шүдлэн тодрох мөч айсуй
- 2013-07-10
- Спорт
- 0
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр Хүй долоон худагт хязаалан насны морьдын уралдаанаар эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж саяхан хурдан морьдын уралдааны шүдлэн насны морьд гарааны зурхай руу хөдөлжээ. Шүдлэнгийн уралдаанд газар газрын 293 хурдан хүлэг бүртгүүлсэнээс 266 шүдлэн шандас юугаа сорихоор мордсон байна. Тун удахгүй энэ жилийн наадмын шүдлэнгийн түрүү, айраг тодрох юм.
Сэтгэгдэл (0)