
ОХУ-ын Татарстаны Казань хотноо Дэлхийн оюутнуудын зуны универсиад наадам эхлээд буй билээ. Татаарт болж буй тус наадамд одоогоор улсын начин Б.Сугаржаргал бүстэй барилдаанаар +100 кг-д алт, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээ 15 дугаар байрт жагсахад гол үүрэг гүйцэтгээд байна. Бүстэй барилдааны төрөлд Д.Анар -100 кг-д мөнгөн медаль хүртсэн юм. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд Б.Жанчивдорж мөнгөн медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөө БНСУ-ын бөх Дон Хан Гвактай барилдаж, ялагджээ. Харин дөрвөн хүрэл медалийг мөн бүстэй барилдааны төрөлд манай тамирчид хүртсэн байна. Боксын таван тамирчин хагас шигшээд шалгарсан нь дор хаяж нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль нэмэх болзлыг хангачихаад байгаа юм. Гэвч боксын жин жингийн аваргууд тодорсны дараагаар боксчдын медалийг багийн медалийн тоон дээр албан ёсоор нэмэх болно. Одоогоор Универсиадыг тэмцээнийг зохион байгуулагч ОХУ-ын баг тамирчид 39 алт, 16 мөнгө, 22 хүрэлтэйгээр тасархай тэргүүлж байна. Тэдний араас БНСУ, Япон, Украин, БНХАУ-ын баг тамирчид жагсаж байна.
Сэтгэгдэл (1)
одко (202.179.22.137)
шатарын талаарх мэдээлэл байхгүй юмуу