Сурчид цолоо ахиулан наадлаа

Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваа өндөрлөлөө. Сурын эрэгтэйчүүдийн шигшээ найман харваач цэц мэргэнээ сорьсноос  Л.Отгонбаяр 40 сум тавьж 35 оносноор түрүүллээ. Ингэснээр тэрбээр Хошой мэргэн цол хүртэж байгаа юм. Хоёрдугаар байранд Хошой мэргэн Ц.Баасанхүү, гуравдугаар байранд спортын мастер Б.Батбаатар нар орлоо. Харин эмэгтэйчүүдийн сурын харваанд Хошой мастер Х.Оюунчимэг 40 сум тавьснаас 36 онож гурав жилдээ түрүүлсэн юм. Ингэснээр тэрбээр гоц мэргэн олны болзол хангасан юм. Эмэгэйчүүдийн сурвын харавааны хоёрдугаар байранд Хошой мэргэн Д.Эрдэнэтуяа, гуравдугаар байранд спортын мастер Э.Золзаяа нар удаалав. Энэ жилийн баяр наадмаар спортын мастер гурав, дэд мастер нэг, хошой мэргэн нэг, гоц мэргэн цолтой нэг хүн шинээр төрж байгаа юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)