Ярих зүйл ихтэй дээлтэй монгол наадам өндөрллөө
- 2013-07-13
- Спорт
- 0
Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92, Ардчилсан хувьсгалийн 23 жилийн ойн Үндэсний баяр наадам дэнж хотойтол дэлгэр сайхан болж өндөрллөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар
ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгосон 2013 оны дээлтэй наадам шинэ
аваргатай сайхан наадам боллоо.
Үндэсний уламжлалт Халх сур харваанд
өмнөх жилийн хошой мэргэн Л.Оюунчимэг Төрийн наадамдаа дахин түрүүлж
“гоц мэргэн” болж наадамчин олноо баярлууллаа. Дашрамд өгүүлэхэд Буриад
сурын наадамд мөн өмнөх жил түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй харваа ч болох
О.Сүхбаатар, С.Энхтунгалаг мэргэн хоёр энэ жил дахин түрүүлсэн нь сурын
наадмыг илүү өрсөлдөөнтэй сайхан болгож байсан юм. С.Энхтунгалаг
мэргэний хувьд Төрийн наадмын Буриад харваанд гурван жил завсаргүй
түрүүлснээрээ гоц мэргэн болсон билээ.
Бөхчүүдийн хувьд 512 хүчит бөх хүч
шавхан барилдаж, шинэ шинэ улсын цолтонгууд төрсөн сайхан наадам боллоо.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын цолонд хүрч наадамчин олноо
баярлуулсан бол Сэлэнгэ аймаг түүхэндээ анхны аваргатай болж, төрийн
наадам отгон 48 дахь аваргаа тосон авлаа. Харин Завхан аймгийн Их-Уул
сумын харьяат Б.Гончигдамба үзүүрлэснээр улсын гарьд цол хүртэж, улсын
заан нэг, улсын харцага гурав, улсын начин хоёр төрсөн наадам ийнхүү
өндөрлөв.
Шандаст хурдан хүлгүүдийн түрүүч нь
магнайдаа тоос хүргэлгүй хур, нар нь тэгширсэн уясан эзэн, унасан
хүүхэд, наадамчин олноо өндөлзүүлсэн дээлтэй монгол наадам сайхан
боллоо.
Дараа жилийн наадам хүртэл хол байна даа, хол байна.
www.mnb.mn

Сэтгэгдэл (2)
kkk (202.21.113.139)
Mongol ulsiin 48 dahi arslan 21dex avarga bolson. Ene setgyylchid buruu medee ix oruulax yumaa.
Ganbaa (203.194.114.158)
Zarim 48 geed zarim ni 21 geed bhiin heddeh awarga vm be