Ерөнхийлөгчийн хээр үрээ түрүүллээ



Эрлийз морьдыг Монгол мориноос тусад нь уралдуулах шийдийн дагуу эрлийз морьдын уралдаан болж байгаа билээ.

Ийнхүү уралдсан эрлийз дунд насны морьдын уралдааны түрүү морьд Хүй долоон худгийн барианы зурхайд орж ирлээ. 75 хурдан шандас тоосоо өргөснөөс Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн элбэг хээр үрээ түрүүллээ. Харин аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Б.Батсүхийн саарал үрээ, айргийн гуравт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын угуул Н.Даш-Өлзийн зээрд, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Шарга сумын Монгол Улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн бор халиун орлоо. Айргийн тавд Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул Б.Бадраагийн зээрд үрээ тус тус хурдаллаа.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)