Кеннидигийн охин Японд элчин сайдаар сууна

АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедигийн 55 настай охин Кэролайн Япон улсад Элчин сайдаар суухаар боллоо. Энэ талаар Kyodo агентлагаас мэдээлсэн байна. Гэвч ойрын хугацаанд Кэролайн Кеннедиг Японд суух Элчин сайдаар томилсон тухай мэдээллийг АНУ-аас албан ёсоор цацах юм байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кэролайныг энэ албанд очиж магадгүй гэсэн яриа гарсан юм. Одоогоор Японд суугаа АНУ-ын Элчин сайдын яамыг Жон Рус удирдаж байна. Кэролайн Кеннеди нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай сүүлийн хэдэн жилийн турш нягт хамтран ажиллаж, дэмжиж хүмүүсийн тоонд багтаж байгаа ажээ. Ялангуяа сонгуулийн кампанит ажлын үеэр Кэролайн Обамад тун идэвхийлэн тусалсан байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)