Бичсэн мессэжнээсээ болж огцрох дөхсөн ерөнхий сайд

Испанийн Ерөнхий сайд Мариано Ражой намынхаа нэгэн албан тушаалтан руу мессэж бичсэн нь сонинд илчлэгдсэнээс суудал нь ганхаж, огцорч ч магадгүй болоод байна. Ерөнхий сайдын зурвас илгээсэн хүн нь түүний намын санхүүгийн дарга байсан Луй Барсенас аж. Луй Барсенас намдаа хууль бусаар хандивын мөнгө авч, түүнийгээ удирдлагууддаа бэлнээр нь тарааж өгсөн хэрэгт сэжиглэгдэн шалгуулж байгаа юм. Гэтэл хэрэгт орооцолдоод байгаа түүнийг Ерөнхий сайд ил тод дэмжиж “Луй, чамайг ойлгож байна. Хүчтэй байгаарай. Маргааш чамтай ярья. Тэвэрье” гэсэн мессэж бичсэн байсныг сонинууд олж нийтэлжээ. Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд түүнтэй байнга холбоо харилцаатай байсан нь тодорхой болсон бөгөөд үүгээрээ тэр ч бас хууль бус хэрэгт холбоотой гэж сөрөг хүчнийхэн нь буруутгаж, огцрохыг шаардах болжээ. Луй Барсенас хууль бус хандиваас гадна татвараа худал мэдүүлж байсан хэрэгт сэжиглэгдэж байгаа юм. Хамгийн анх түүний Швейцарийн банкин дахь 48 сая еврогийн хадгаламжийг шалгаснаар намдаа их хэмжээний хандив хууль бусаар авсныг илрүүлсэн аж.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ajaa (103.11.195.152)

    2013-08-13

    manaid bol esregeereeshdee.hyatadin mongol gej burtguulj nuuts danstai bsan ch ih hurlin gishuun,erh medel n heveeree.erh medlee ashiglaj burhan haldunruu fraktsaaraa avirsan yumgui tuurch ulsin zardlaar avrah ajillagaa yavuulj bsan ch erunhii said heveeree.gazrin naimaachinaar n tsollood l bval ih hurlin ded darga bolj devshine.avilgal sain avch 2emiin hoorond guij neg n nuguuguu ugui hiisen ch hurgan darga heveeree

  • (202.21.116.2)

    2013-07-16

    haha. yun genen uym