
АНУ-ын Техас мужийн 19 настай залуу Жастин Картер шоронд таван сар суугаад суллагджээ. Тэрбээр фэйсбүүкээр нэгэн цэцэрлэгт очиж, хүүхдүүдийн зүрхийг сугалж иднэ гэж тоглоом шоглоомоор үг бичснийхээ төлөө ийнхүү таван сар хоригдсон юм. 2013 оны хоёрдугаар сард Картер нэгэн танилтайгаа фэйсбүүкээр чаталж байжээ. Тэд League of Legends тоглоомын талаар эхэндээ хүүрнэж байгаад сүүлдээ танил нь Картерыг "Гажиг" гэж дайрчээ. Үүний хариуд Картер "Тийм ээ, миний тархи үнэхээр өөр болчихсон. Одоо би цэцэрлэгт очоод хүүхдийн зүрхийг сугалж аваад цохилж байхад нь иднэ" гээд араас нь LOL гэж бичжээ. "Тэдний хоорондын яриаг бүхэлд нь анхааралтай уншихад л энэ бол залуусын дундахь жирийн нэгэн наргиа байсныг ойлгож болох байсан" гэж Картерын өмгөөлөгч Чев Ван Брант хэвлэлд мэдэгджээ. Гэвч Картерын тэдгээр үгс ямар нэгэн замаар цагдаад хүрч, улмаар хэрэг үүсгэн түүнийг хориход хүрсэн юм. Тухайн үед нэгэн гэмт этгээд Ньютаун хот дахь дунд сургуульд гал нээж, 27 хүнийг хөнөөсний 18 нь нэгдүгээр ангийн хүүхдүүд байсан тул нийгэм даяараа иймэрхүү аюул, заналхийллээс ихэд эмээж байсан тул Картерыг хорьсон дээр гэж үзсэн байна. "Мэдээж, би одоо юу бичих, бичихгүйгээ сайтар бодож байх болно" гэж Жастин Картер шоронгоос гарахдаа хэлжээ.
Сэтгэгдэл (2)
name (202.179.11.62)
balian
zoloo (112.72.12.92)
Xexe ymar azgui iin. Gehdee yhv dee uhaan suusan ni bolj dee. Er ni odoo mongoliin zaluus enenees aimar yum bicheel chatsljil bdidh dee. Ene saituudad hynagch heregtei bn.. Ntr