Мьяанмар улс улстөрийн бүх хоригдлуудыг суллана

Мьянмар улсын Ерөнхийлөгч Тейн Сейн 2013 оны сүүлч гэхэд улстөрийн бүх хоригдлуудыг суллана хэмээн долдугаар сарын 15-нд мэдэгдэл гаргажээ. Тейн Сейн Лондон дахь Хатан хааны Олон улсын хүрээлэн дээр үг хэлэх үедээ улстөрийн хоригдлуудыг суллах нь цэргийн дарангуйллаас ардчилсан нийгэм рүү шилжиж буйн илэрхийлэл хэмээсэн талаар “Agence France-Presse” дамжууллаа. Түүнээс гадна тэрээр ойрын долоо хоногийн турш тус улсад угсаатны бүлэглэлүүд эвсэн найрамдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Үүний тулд амаргүй хэлэлцээр явагдаж, “хэцүүхэн буулт” хийгдэх болно гэдгийг тэрээр онцолсон байна. Мөн “угсаатны үзэн ядалтыг дэвэргэж” байгаа хэсэг бүлэг хүмүүст хатуухан арга хэмжээ авахаа Ерөнхийлөгч амласан байна. Мьянмарын ард түмний 90 хувь нь буддын шашинтнууд, харин ердөө дөрөвхөн хувийг мусульманчууп эзэлдэг бөгөөд олон 10 жилийн турш энэ хоёр бүлгийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаа юм.
Буддистууд мусульманчуудыг Бенгальчууд хэмээн нэрлэдэг бөгөөд тэднийг Бангладеш руугаа буцах ёстой хэмээн үздэг аж. Учир нь тэд чухам Британийн колончлолын үед тэндээс зугтан Мьянмарт ирж суурьшсан аж. Гэвч хүн амынхаа өсөлтийг яая гэж байгаа Бангладеш улс тэдгээр мусульманчуудыг хүлээн авахаас татгалзаж байгаа юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)