Дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгийн клуб

“Forbes” сэтгүүл Испанийн “Реал Мадрид” хөлбөмбөгийн клубыг дэлхийн хамгийн үнэтэй клубээр тодруулсан байна. “Forbes” тус клубыг 3,3 тэрбум доллараар үнэлсэн байна. “Реал Мадрид” дэлхийд хамгийн өндөр ашиг олдог спорт клуб ажээ. Тодруулбал 2011-2012 онд тус клуб 650 сая доллар олсон бол сүүлийн гурван жилийн дотор тус клубын орлого 62 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой спорт клубуудуудын хоёр, гуравдугаар байрыг мөн л хөлбөмбөгийн клубууд болох “Манчестер Юнайтед” 3,2 тэрбум доллар, “Барселон“ клуб 2,6 тэрбум доллараар тус тус эзэлсэн байна. Харин удаах байруудыг Америкийн бейсбол болон хөлбөмбөгийн “New York Yankees”, “Bronx Bombers”, Лондоны хөлбөмбөгийн “Арсенал” клуб эзэлжээ. Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб 1902 онд байгуулагдсан бөгөөд одоогийн дасгалжуулагч нь Карло Анчелотти, Ерөнхийлөгч нь Флорентино Перес билээ. Гэхдээ “Реал Мадрид” клубын жинхэнэ эзэд бол жил бүр 195 долларын татвар төлдөг 93 мянган гишүүд нь хэмээн “Forbes” үзэж байна.
Реалын шилдэг гоолуудаас сонирхоцгооё

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • askura (103.10.21.82)

    2013-07-17

    reol baij chadah uu ain