Ерөнхийлөгч асанг 7 цаг байцаажээ

Перугийн Ерөнхийлөгч асан Алехандро Толедог тус улсын прокурор долоон цагийн турш байцаажээ. Түүний хадам эх тансаг зэрэглэлийн барилга олноор худалдаж авсантай холбогдуулан ийнхүү байцаажээ. Коста-Рикагийн банкаар дамжуулан хоёр барилгыг худалдан авсны нийлбэр дүн нь зургаан сая ам.доллар болсон аж.
Перугийн шүүх, прокурорын газраас Коста-Рика дахь банкны дансыг хаах хүсэлт гаргасан байна. Байцаалтын дараа Ерөнхийлөгч асан дээрх асуудалтай ямар ч хамаагүй хэмээн мэдэгдэл хийжээ. Хадам эх болох Бельгийн иргэн Эва Ферненбург үл хөдлөх хөрөнгийн бизнестэй гээд Коста-Рикад ямар ч дансгүй гэдгээ ч хэлжээ. Алехандро Толедо 2001-2006 онд Перугийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)