ХААН Банкны Улаанбаатар хотын бүх салбар, нэгжээс даатгалын үйлчилгээг авах боломжтой боллоо
- 2013-07-17
- Үнэн
- 0

Улаанбаатар хотын ХААН Банкны бүх салбар, тооцооны төвүүдэд хандсанаар хамтын ажиллагааны гэрээтэй “Монгол даатгал”, “Мандал Женерал даатгал”, “Ард” даатгал, “Практикал” даатгалын компаниудаар дамжуулан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө, жолоочийн хариуцлагын даатгал болон амь даатгал зэрэг иргэдийн хамгийн түгээмэл хийлгэдэг үндсэн 4 төрлийн даатгалд хамрагдаж болох юм.
Даатгалын үйлчилгээний ашиг тус, давуу талыг ойлгон даатгалд ихээр хамрагдах болсон өнөө үед та өөрийн цаг завын хэмнэн, даатгалын компанийг тусгайлан зорилгүй Улаанбаатар хотын өөрт ойр ХААН Банкны салбар нэгжээр үйлчлүүлэнгээ даатгалд хамрагдах боломж ийнхүү бүрдэж байна.
ХААН Банк цаашдаа Монгол орон даяар байрлах бүх салбар нэгжээрээ дамжуулан даатгалын үйлчилгээг хүргэхийг эрмэлзэн бэлтгэл ажлыг хангаж байна.

Сэтгэгдэл (0)