Хятадууд ураны хамгийн гүн цооног өрөмдлөө
- 2013-07-18
- Дэлхий
- 0
Хятадын CNNC улсын атомын корпораци шинэ технологийг ашиглан уран олборлох урьд үзэгдээгүй гүнзгий цооног өрөмдөв. Цооног 2818 метр 88 см гүн байна.Хятадын зүүн Зянси мужийн Фэжоу хотын олборлох үйлдвэрийн газарт мөн ажил хийжээ. Өрөмдөх шинэ технологи ураны түүхий эдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, АЦС-уудын энергийн үйлдвэрлэлийн хэрэгцээг хангана гэж тус корпораци тэмдэглэв. Түүнчлэн ураны хэтийн төлөвтэй орд газруудыг эрэх шинэ загварын багаж болон өрөмдөх тоног төхөөрөмжийг зохион бүтээж байна гэж корпорацийн төлөөлөгчид мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)