Өдөрт 6000 хүн орон гэрээ орхиж байна

НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Антонио Гутьерресийн Аюулгүйн зөвлөлд мэдээлж байгаагаар “Дэлхий ертөнц 1994 онд Руандад үй олноор нь хороох процесс явагдаж байсан хэргээс хойш ийм зүйлтэй учраагүй. Сирид сүүлийн 20 жил болоогүй хүмүүнлэгийн хямрал болоод байна” гэж мэдээлжээ. Сирийн дүрвэгсдийн тоо 1,8 сая хүрсний гуравны нэг нь 2013 онд эх орноосоо дүрвэн гарсан байна. Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх департаментын тэргүүн Валери Амос 6,8 сая ам.долларын тусламж сиричүүдэд нэн яаралтай хэрэгтэй байгааг мөн хэлжээ. Хатагтай Валери Амос “Сирийн иргэний дайн бол зөвхөн улс орноо сүйтгэж байгаа хэрэг биш. Бүхэл бүтэн ард түмнийг сүйтгэж байна” хэмээн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр хэлжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)