Дуучин Б.Мөнх-Оргил таеквондогийн дэлхийн аваргад хүч сорьж байна


Реалити шоугаар овоглон рок попын ертөнцөд хөл тавьсан Синк хамтлагийнхан шинэ уран бүтээл тууривалгүй удаж байна. Хамтлагийн гишүүн Энхүүштэй холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэрбээр “Манай хамтлагийн хувьд шинэ уран бүтээл хийхээр ажиллаж байна. Хамтлагийн ахлагч Б.Мөнх- Оргил Болгар улсад болж буй таеквондогийн дэлхийн аваргад өрсөлдөхөөр хөлгийн жолоо залсан байгаа. Оргилыг ирэхээр шинэ уран бүтээлийнхээ ажилд шамдан орох болно” хэмээсэн юм. Дашрамд дуулгахад Б.Мөнх- Оргил нь урлагийн ертөнцөд орохоосоо өмнө спортын салбарт хөл тависан бөгөөд таеквондогоор 10 гаруй жил хичээллэжээ. Тэрбээр дотнын найзтайгаа хамтарч “Etmo” нэртэй клуб ажиллуулж буй. Энэ удаагийн дэлхийн аваргад 90 гаруй орны тамирчид өрсөлдөж байгаа ажээ.

Г.НЯМ



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (180.235.178.120)

    2013-07-22

    Asian Campionship chine 2012 ond bolson bgag n haraad medemhiireech odoo bol delhiin avargad yavsan gej bna. Amjilt husey duudee.

  • zochin (116.41.9.170)

    2013-07-22

    Asian Championship gesen bhad l delhiin avarga geed bh yum.

  • ireedui (202.131.239.114)

    2013-07-20

    amjilt hushie