Mo Farah 1500 метрийн Английн рекордыг шинэчлэлээ

Олимпын хос медальт Mo Farah 28 жилийн өмнө Steve Cram тогтоосон 1500 метрийн гүйлтийн английн рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр 1500 метр замыг 3минут 28.81 секунд болгож шинэ амжилт тогтоожээ. 1985 оны 7сарын 16ны өдөр Steve Cram 1500 метр замыг 3 минут 29.67 секундаар шинэ дээд амжилтыг тогтоож байсан юм. Тэрээр Farah-н тухай хэлэхдээ: Энэ мэдээ намайг үнэхээр гайхширалд орууллаа. Farah-н үзүүлсэн амжилт маш гайхалтай. Тэр үнэхээр "итгэмээргүй" гүйжээ гэж өгүүлсэн байна. Өмнө нь 1500 метрийн зайн шилдэг амжилтуудыг Sebastian Coe 3минут 29.77 секундаар 1986 онд мөн Steve Ovett 3минут 30.77 секундээр 1983 онд Британы 1500 метрийн гүйлтийн төрөлд үзүүлжээ...
Сэтгэгдэл (0)