Бартаат замын уралдааны үеэр 25 настай залуу амиа алджээ

Италийн мотоциклч Андреа Антонелли ОХУ-ын Москва хотын ойролцоо болсон уралдаанд оролцож байгаад амиа алдсан эмгэнэлтэй явдал гарлаа. Андреа эхлээд дэргэдэх мотоциклтой мөргөлдснөө дараа нь замын хажуу руу шидэгдсэн байна.Цаг агаар муу, их бороо орсны улмаас зам бараг харагдахгүй байсан нь осол гарах гол шалтгаан болжээ. Андреа 25 настай байлаа. Хэдийгээр түргэн тусламжийн тэргээр яаралтай эмнэлэгт хүргэсэн ч гэсэн тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас ухаан оролгүй байсаар амьсгал хураажээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)