
БНХАУ-ын Ганьсу мужид хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй хүн амь насаа алдаж 100 гаруй хүн хүндээршархдаж бэртсэн тухай ВВС дамжууллаа. Өнөө өглөө 07:00 цагийн орчимд газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн хүч 5.98 магнитуд байсан хэмээнАНУ-ын гамшиг судлалын хүрээн тогтоогоод байгаа. Одоогийн байдлаар орон нутгийн захиргаанаас ирүүлсэн мэдээлэлд 5600 хүн гэр оронгүй болсон байна.Нийтдээ 380 гаруй барилга байшин нурж сүйджээ. 2008 онд Сичуань мужид болсон газар хөдлөлтөд хамгийн олон буюу 90 мянган хүн амь насаа алдаж сая гаруй хүн гэр оронгүй болж байсан.
Сэтгэгдэл (0)