Хүчиндүүлчихээд 1,5 жилийн ял авсан бүсгүйг бас хүчиндэгч этгээдийг хамтад нь суллажээ

Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотноо гэмт этгээдэд хүчиндүүлсэн норвег бүсгүй Марта Дебора Далелвт орон нутгийн шүүхээс 1.5 жилийн ял оноосон нь олон улс дамжсан томоохон дуулиан эх болоод байсан билээ. Мусульман шашины ёсоор эмэгтэй хүн согтууруулах ундаа хэрэглэж, гэрлээгүй хэрнээ өөр эртэй энгэр зөрүүлж болдоггүй тул Мартаг хүчиндүүлсэн ч гэсэн буруутай хэмээн үзэж, 1.5 жилийн ял оноогоод байсан юм.

Гэвч түүнийг хэвлэл мэдээлэл болон олон улсын хүний эрхийн төлөөх байгууллагуудын шаардлагаар яаралтай суллаж, эх нутаг руу нь буцаахаар болсон байна.

"Марта эрх чөлөөтэй боллоо! Түүнийг дэмжиж, эрх чөлөөнийх нь төлөө тэмцсэн олон хүний ачаар суллалаа" гэж Норвегийн Гадаад хэргийн сайд Эспен Барт Эйде мэдэгджээ.

Марта өнгөрсөн гуравдугаар сарын 6-нд хүчиндүүлсэн юм. Тэрбээр хамтран ажиллагсадтайгаа ууж, наргиад сэрэхдээ хүчиндүүлснээ мэдсэн ажээ. Ингээд цагдаа дуудаж, гэмтэнд ял оноохыг шаардсан байна. Зочид буудын ажилтнууд түүнээс үнэхээр цагдаа дуудах эсэхийг лавлаад байсны учрыг норвег бүсгүй даанч хожуу ойлгосон байна. Мартаг сулласныхаа дараагаар АНЭУ-ийн цагдаа нар түүнийг хүчиндсэн этгээдийг ч мөн суллажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (182.160.37.108)

    2013-07-23

    Лалын улс оронд хүн амьдрах маш хэцүү шүү. Ялангуяа эмэгтэй хүнд бүрч хэцүү гэдгийг хэлье

  • Nehel hatuu... (202.21.114.10)

    2013-07-23

    Lal-n Ulsuud gj hujaa nartaigaa adilhan duurchihsen amitad bh yum da

  • (112.72.12.140)

    2013-07-23

    iim ***** huuli bh ch gj dee....