Сноуден 3000 еврогоор шагнуулжээ

Америкийн тусгай албаны нууц материалуудыг сэтгүүлчдэд дамжуулсан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгох орон одоогоор байхгүй байна. Сонирхолтой нь түүнд Германы  "Whistleblower" хүний эрхийн байгууллагаас дээд шагнал өгөхөөр болсноо өчигдөр зарлажээ. Энэ шагналыг анх 1999 онд Германы эрдэмтдийн холбооноос  олгож эхэлсэн бөгөөд Эдвард Сноуденийг энэ жилийн онцлох хүнээр тодруулсан байна. Шагналыг дагалдаж түүнд 3000 евро очих бөгөөд хууль эсвэл хүний эрхийн байгууллагуудаар дамжуулж ОХУ-ын онгоцны буудалд амьдарч байгаа түүнд өгөх юм байна.
Эдвард Сноуден Москвагийн онгоцны буудлын транзит хэсэгт буугаад нэг сарын хугацаа өнгөрч байгаа юм. Одоогоор АНУ-ын зүгээс энэ шагналыг эсэргүүцсэн ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (122.201.18.148)

    2013-07-23

    sain er

  • Oyunbadrakh (103.11.195.169)

    2013-07-23

    mongold hureed iree, manaid bai

  • (122.201.17.86)

    2013-07-23

    vv tiim baga uu vgv blgvide hha