Алдарт сэтгүүл нэрээ сольжээ
- 2013-07-24
- Дэлхий
- 0
Их Британийн алдарт “The Sun” сэтгүүл нэрээ “The Son” буюу хүү хэмээн өөрчилжээ. Нэрээ өөрчилсөн явдал нь ханхүү Уильям, гүнгийн ахайтан Кейт нарын анхны хүүхэд мэндэлсэнтэй холбоотой аж. “The Sun” хэр удаан энэхүү шинэ нэрээрээ гарах нь одоогоор тодорхойгүй байна.Тус сонины сайт дээр “«The Royal Baby»” хэмээх булан хүртэл байдаг гэнэ. Үүнд Кембрижийн гүн болон гүнгийн ахайтаны хүүхдийн талаарх мэдээллүүд болон нэрийн хувилбарууд, флэш тоглоом, хатан хааны гэр бүлийн хүүхдүүдийн зургийн цомог байдаг ажээ. Ханхүү Уильям, Кейт Миддлтон нарын анхны хүү мэндэлсэн явдал Британийн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ч гол сэдэв болоод байна.
Жишээ нь, “The Daily Star”, “The Daily Express” сайтууд эхний хуудас дээрээ “It"s a boy” гэсэн гарчигтай нийтлэл тавьжээ. Мөн хааны удмын хүүгийн нэрийн талаар ид хэлэлцүүлэг, таамаг өрнөж байна. “Sky News” л гэхэд Филип, Жорж, Чарльз гэх мэт нэр хамгийн оновчтой хэмээн үзэж байгаа бөгөөд хүүгийн нэрийг тийм ч хурдан хугацаанд олонд зарлахгүй байх хэмээн үзэж байна. Эргэн санахад ханхүү Чарльзийг төрөхөд сарын дараа нийтэд нэрийг нь зарлаж байсан билээ.

Сэтгэгдэл (0)