Барса өнөөдөр шинэ өмсгөлтэйгөө анхны тоглолтоо хийнэ

Каталоны "Барселона" өнөөдөр Аваргуудын лигийн аварга Мюнхен хотын "Байерн"-тай нөхөрсөг тоглолт хийх юм. Энэхүү нөхөрсөг тоглолтод "Барселона" шинэ өмсгөлтэйгээ өрсөлдөгчтэйгээ тоглох юм байна. "Барселона" багийн шинэ улирлын хоёрдугаар өмсгөл нь шар суурин дээр босоо улаан судалтай юм. Энэ нь Каталоны далбааг шууд санагдуулдаг тул хөгжөөн дэмжигчдийн дунд тун эрэлттэй байгаа ажээ.


Тэд өнөөдөр "Байерн"-тай тоглосны дараагаар "Барселона" ирэх бямба гаригт Осло хотноо "Валеренга"-тай шинэ улирлын бэлтгэл хоёр дахь нөхөрсөг тоглолтоо хийх юм.

Тэд Байернтэй хэрхэн тоглож байсныг дахин нэг харцгаая



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)