Үрчилж авсан хүүхдээ зодсон Америк гэр бүл 2 сар хоригдох боллоо
- 2013-07-24
- Дэлхий
- 0
АНУ-ын Виржиния мужийн оршин суугч эхнэр, нөхөр Суини өчигдөр болсон шүүх хурал дээр ОХУ-аас үрчилж авсан өргөмөл хүүхдээ зоддог байснаа хүлээсэн байна. Хосууд ОХУ-аас Данийл Кручин хэмээх хүүг 2006 онд үрчлэн авсан бөгөөд түүний америк нэр нь Дэниэл Александер юм байна. 2012 оны долдугаар сард найман настай байсан хүү өргөмөл эцэг эхдээ зодуулсны дараа гэрээсээ зугтаж, хөршүүдээсээ тусламж хүсчээ. Суинигийнхний хөршүүд нь ч хүүгийн бие дээр олон тооны хөхөрсөн шарх, толбо байсныг мэдээлсэн байна.Орон нутгийн цагдаагийн газрын ажилтан ч хүүгийн биеийн гэмтлийг шалгаж үзээд байнга зоддог байснаас үлдсэн гэмтлүүд гэсэн дүгнэлтэд хүрчээ.Хүүг өргөмөл эцэг эхийн дарамт шахалтаас хамгаалах зорилгоор асрамжийн газар өгсөн бөгөөд хатуу сэтгэлтэй эхнэр, нөхөр Суинийг баривчилсан ч удалгүй 20 мянган долларын барьцаагаар суллаж явуулжээ. Ингээд энэ хэрэг дээр энэ оны нэгдүгээр сараас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн аж. Харин өчигдөр болсон шүүх хурал дээр хүүгийн өргөж авсан ээж Эми Суини хүүхэдтэй хатуу харгис хандаж байснаа хүлээж, гэмшиж байгаагаа хэлжээ.
Дашрамд сануулахад хүүхэдтэй зүй бусаар, харгис хатуу харьцаж байгаа үйлдлийг хүнд гэмт хэрэгт тооцдог ажээ. Эми Суинигийн дараагийн шүүх хурал 12 дугаар сард болох бөгөөд түүнийг мөнгөн торгууль болон шоронд хоригдох ял хүлээж байна. Түүний нөхөр Мэтью Суини АНУ-ын Тэнгисийн цэргийн хоёрдугаар зэргийн ахмад хүн юм байна. Тэрээр үрчилж авсан, насанд хүрээгүй хүүхдийн биед гэмтэл учруулсан хэрэгт оролцсон болохоо хүлээсэн бөгөөд үүнийхээ төлөө хоёр сар торны цаана суухаар болжээ.

Сэтгэгдэл (2)
(202.179.10.150)
xairlaj chadahgui bol yu gej....... baliar amitad usa huuli yasan suliiin
(202.55.191.35)
erdoo 2hon sar uu