Ювентус Аваргуудын лигийн ”баячуудыг” тэргүүллээ

Ювентус өнгөрсөн улирлын аваргуудын лигээс хамгийн өндөр орлого олсон баг болжээ. Туриний клуб тв-ийн эрхийн хуваарилалт болон үзүүлсэн амжилтаасаа шалтгаалан 65.3 сая еврог авсан байна. Харин аварга болсон Байерн Мюнхен 55 саяыг халаасалсан юм.

Ювентусыг ийнхүү тэргүүлэхэд Италиас Аваргуудын лигт цөөхөн баг орсон нь нөлөөлсөн. Урьдчилсан шатанд Удинезе хасагдсанаар тэдэнд ийм нөхцөл бүрдсэн юм. Аман хүзүүдсэн Боруссиа Дортмунд 54 сая, АС Милан 51 саяар тус тус удаалсан байна.

Реал Мадрид (48,4), Барселона (45,5), ПСЖ (44,7) гэсэн багууд дараагийн байрыг эзэлсэн. Өнгөрсөн улирлын Аваргуудын лигт оролцсон багууд нийт 904.6 сая еврог авсан юм.     
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)