Манай улс дэлхийн спортын наадамд сумо, аэробикийн төрлөөр оролцоно


Колумб Улсын Кали хотноо маргааш дэлхийн спортын IX наадам эхэлнэ. Олимпийн бус нийт 36 спортын төрлөөр зохиогдох уг наадамд Монгол Улсаас сүмо бөх, аэробикийн тамирчид оролцохоор болж өнгөрсөн онуудад зохиогдсон тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс эрхээ авчээ. Сүмочдын хувьд 2009 онд Тайваны Коашиун хотноо зохиогдсон дэлхийн VIII наадамд оролцож нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авсан туршлагатай баг явах гэж байна. Монголын Гимнастикийн холбооны Степ Аэробикийн баг тамирчид 2012 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авснаар энэ удаагийн наадамд оролцох эрхээ аваад байгаа юм.
Дэлхийн спортын наадмын гол онцлог нь Олимпийн наадмын хөтөлбөрт багтаагүй олимпийн бус спортын төрлүүдээс гадна соёл, урлагийн томоохон арга хэмжээнүүдийг хөтөлбөртөө багтаасан наадам юм.
Колумб улсын Кали хотод энэ сарын 25-наас наймдугаар сарын 5-ны өдрүүдэд зохион байгуулагдах “WORLD GAMES 2013” дэлхийн наадамд оролцох Монголын баг тамирчдын багийн ахлагчаар Гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Дарьсүрэн, Сумо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга У.Төгөлдөр нар ажиллаж байна.



Б.ДЭЛГЭР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)