Ерөнхийлөгч яамдыг 30-аас 18 болтол нь цөөлсөн байна

Өмнөд Судан улсын улстөрд томоохон өөрчлөлт гарах гэж байгаа бололтой. Өчигдөр буюу долдугаар сарын 23-ны мягмар гараг тус улсын Ерөнхийлөгч Сальва Киир Засгийн газрын бүх гишүүд болон дэд Ерөнхийлөгчөө хүртэл албан тушаалаас нь буулгах тушаалыг гаргажээ.

Одоо шинэ Засгийн газрыг бүрдүүлэх үйл явц дуустал сайд нарын үүрэгт ажлыг тэдний орлогчдод нь даалгах захирамжийг Ерөнхийлөгч Сальва гаргасан байна.

Тэрээр Сайд нарын танхимыг тэр чигт нь татан буулгаснаас гадна яамдыг 30-аас 18 болтол нь цөөлсөн байна. Чухам ямар шалтгааны улмаас ийм арга хэмжээ авч, боловсон хүчний томоохон цомхотгол хийж байгаа нь тодорхойгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)