Олимпийн хошой аварга 31 хэн насандаа зодог тайлахаа мэдэгдлээ
- 2013-07-25
- Спорт
- 0
Олимпийн хошой аварга, тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг удаа дараалан шинэчлэн тогтоосон ОХУ-ын нэрт тамирчин Елена Исинбаева ирэх наймдугаар сарын дундуур их спортоо орхино гэдгээ зарлалаа.Тэрбээр наймдугаар сарын 10-18-нд Москва хотноо болох хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараагаар их спортоо орхихоор шийдсэн байна.
"Миний тамирчны замнал дэлхийн аваргын дараагаар бүрэн дуусна. Тиймээс би энэ сэтгэл хөдөлгөсөн, дурсамжтай сүүлийн харайлтдаа өөрийнхөө юу чаддагийг харуулахыг хичээх болно. Би хөгжөөн дэмчигчдээсээ дэмжлэгийг маш их хүсч байна. Надад урам өгөн хашгирч, плакат барьж, яаж л бол яаж намайг дэмжээрэй гэж хүсье. Та бүхний надад өгч буй урам, тэр сайхан энергийг би бүрэн мэдрэхийг хүснэ. Амжилтад минь саад болчихвий гэж бүү дуугүй суугаарай, тэгэхийн оронд босоод хашгир, дэмжээрэй" гэж Исинбаева өгүүлсэн байна.
Рио-де-Жанейрогийн олимпийн наадмын талаар "Би тэнд манай төрөлд өрсөлдөж буй тамирчдаас 10 эгч байх болно шүү дээ" гэж Елена өчжээ.
31 настай Елена Исинбаева 2004, 2008 оны олимпийн аварга, 2012 оны олимпоос хүрэл медаль хүртсэн билээ. Тэрбээр нийтдээ дэлхийн дээд амжилтыг 28 удаа шинэчилсэн юм. Түүний болон дэлхийн дээд амжилт одоо 5.06 метр байгаа юм

Сэтгэгдэл (2)
anna (202.21.106.101)
uzesgelentei emegtei yuma
anna (202.21.106.101)
uzesgelentei emegtei yuma