Ази тивийн өсвөрийн бөхийн АШТ эхэллээ
- 2013-07-25
- Спорт
- 0
“Буянт Ухаа” спортын ордонд өнөөдөр (7.25) Ази тивийн өсвөрийн бөхийн АШТ эхэлж байгаа билээ. Чөлөөт, сонгомол, эмэгтэй бөхийн төрлөөр зохиогдох тус тэмцээнд БНАСАУ, БНСУ, Йемен, Монгол, Иран, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Тайвань, Тайланд, Туркменистан, Узбекистан, Энэтхэг, Японы 350 орчим өсвөр бөхчүүд 30 жинд хүч сорино. Үүнтэй холбогдуулан МЧБХ-ноос өчигдөр сэтгүүлчидтэй уулзалт хийв.Хэвлэлийн бага хуралд холбооны ерөнхийлөгч Асашёорюү Д.Дагвадорж, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнсанаа, энэ тэмцээнийг удирдахаар ирсэн FILA- гийн дэд ерөнхийлөгч Томиаки Фүкүда (Япон), Азийн чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Ким Ик Жон (БНСУ) нар оролцлоо. Залуучуудын ДАШТ, насанд хүрэгчдийн тивийн АШТ-ийг зохион байгуулахаар төлөвлөж буй тус холбооны зүгээс энэ тэмцээнд өндөр ач холбогдол өгч буйгаа өгүүлээд, FILA-гаас ирсэн зочид төлөөлөгчдийг танилцуулсан юм.
Дашрамд сонирхуулахад манай бөхчүүд Азийн өсвөрийн АШТ-д 2003 оноос оролцож эхэлсэн бөг өөд нийтдээ 10 алт, 27 мөнгө, 36 хүрэл медаль хүртээд байгаа аж. Универсиадын болон дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга О.Насанбурмаа нарын шилдэг бөхчүүд тус тэмцээнээс амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй.

Сэтгэгдэл (0)