Гар бөмбөгийн гавъяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит тэмцээн болж өндөрлөлөө
- 2013-07-25
- Спорт
- 0
Гар бөмбөгийн ууган гавъяат дасгалжуулагч, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит тэмцээнийг түүний хань, үр хүүхэд, шавь нар нь 2006 оноос хойш зохион байгуулж уламжилсан билээ. Энэ удаагийн тэмцээнийг гавъяатын төрж өссөн нутагт зохион байгуулсан нь учиртай. Гавъяат дасгалжуулагчийн хань үр хүүхэд, шавь нар түүний хөшөө дурсгалыг төрсөн бууцанд нь босгож, хүндэтгэл илэрхийлжээ. А. Доржсүрэн агсны охин, гар бөмбөгийн спортын мастер Д. Болормаа “ Аавын нэрэмжит тэмцээний анхныхыг 1998 онд Монгол улсын гавъяат дасгалжуулагч болоход нь шавь нарынх нь болон өсвөр үеийнхний дунд зохион байгуулсан. Дараагийн тэмцээнийг 2006 онд дурсгалыг хүндэтгэж “Багшаа дурсахуй” эрдэм шинжилгээний бага хурлын хамтаар, гурав дахийг 2010 оны намар Мандалговь хотод 380 гаруй өсвөрийн тамирчин оролцсон өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулсан бол энэ удаад аавын төрсөн Цагаан ламын бууцанд гэрэлт хөшөө босгож, хүндэтгэл илэрхийлэн нээлттэй тэмцээн зохион байгуулж байна” гэв.
Гар бөмбөгийн тамирчдын оролцох дуртай, бас хүсэн хүлээдэг тэмцээний нэг болоод байгаа гавъяат дасгалжуулагч А. Доржсүрэнгийн нэрэмжит тэмцээнд энэ удаа 23 багийн 180 гаруй тамирчин Улаанбаатар хот, хөрш зэргэлдээ Говьсүмбэр аймаг болон Дундговь аймгийн сумдаас хүрэлцэн ирж оролцсон юм. Шигшээ тоглолтод эрэгтэйчүүдээс Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Дэрэн сумын салбар холбоо, Сайнцагаан сумын “Эрдэнэ ус” ХХК, Улаанбаатар хотын Эрчим баг, эмэгтэйчүүдээс Дундговь аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, гавяат дасгалжуулагч А. Доржсүрэн агсны шавь нарын “Нөхөрлөл 25” болон Гурвансайхан сумын баг тус тус үлдэж, алт мөнгө хүрэл медалийн төлөө өрсөлдсөнөөс Нийгмийн Ардчилал монголын залуучуудын холбооны эрэгтэйчүүдийн баг, аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн эмэгтэйчүүдийн баг тамирчид алтан медалийн эзэд боллоо.

Сэтгэгдэл (0)