Бяцхан ханхүүд Жорж хэмээх нэр хайрлаж олон хүн бооцоогоо авлаа

Бөмбөрийн дуу нижгэнэж, угсаа залгамжлах ханхүүд нэрийг нь өгсөн тухай дэлхий даяар зарлалаа. Шинэхэн мэндэлсэн ханхүүд Жорж Александр Луис хэмээх алдар нэр хайрлажээ. Ханхүүгийн алдар нь “Кембрижийн хунтайж Жорж” хэмээн дуудагдах юм байна.

Кейт өчигдөр эмнэлгээс гарч, хүүгээ ард түмэндээ үзүүлсэн. Бяцхан ханхүүг угсаа залгамжлах хаан ширээ хүлээж байгаа. Хүүгийн нэрийг дэлхий нийтэд зарлаж ирээдүйн хааны алдрыг зарласан нь томоохон үйл явдал боллоо. Өчигдөр Хатан хаан II Элизабет болон ханхүү Харри нар Кингстон ордонд зочилж шинэхэн ханхүүтэй уулзаж, Кейтийн амрын айлтгасан юм.

Британийн хэвлэлүүд дээр бичиж байгаагаар ойрын хугацаанд хосууд хүүгээ аван Кингстон ордноос Кейтийн эцэг эхийнд буюу Баклбури тосгон руу явах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)