Ассанж нам байгуулж парламентийн сонгуульд өрсөлдөнө

Wikileaks цахим хуудсын үүсгэн байгуулагч Жулиан Ассанж жил орчмын хугацаанд Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд хоргодож буй билээ. Гэвч тэрбээр цаашид эндээ л нуугдаад, хоргодоод байх хүсэлгүй байгаа гэнэ.

Жулиан Ассанж ойрын хугацаанд Wikileaks нам байгуулж, Австралийн парламентийн дээд танхимын сонгуульд өрсөлдөхөөр шийджээ. Ассанж Австралийн Виктория мужаас сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр болсноо skype-аар дамжуулан мэдэгджээ.

"Одоо Лондонд шөнийн 3 цаг болж, гадаа тас харанхуй байна. Элчин сайдын яамны ажилтнууд унтаж, харин цагдаа нар байрыг манана. Сүүлийн 30 жилийн турш Австралид ардчилал улам бүр үгүй болж байгааг бид харж байна. Тиймээс цаашид ийм байдлыг тэвчиж огт болохгүй" гэж Ассанж өгүүлжээ.

Ассанж эхний ээлжинд сонгуулийн сурталчилгааны ажлаа Лондоноос удирдах юм байна. Мөн Австралид түүний байгуулах намаас зургаан улстөрч сонгуульд өрсөлдөх гэнэ. Австралийн парламентийн дээд танхимын сонгууль ирэх есдүгээр сарын 14-нд болно.

Жулиан Ассанж 1971 онд Австралийн Таунсвилл хотноо төрсөн. 2010 онд түүний үүсгэн байгуулсан Wikileaks цахим хуудаст АНУ-ын Зэвсэгт хүчний Афганистан, Иракт явуулсан дайны талаархи олон нууц баримт, материалуудыг дэлгэн тавьснаар дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • huul (103.11.194.158)

    2013-07-26

    new.mn-ees huulahaa bolioroi. handdag gazar ni handana shuu