Ойрын 5 жилд сургалтын болон зочид буудлын нэг ч барилга нэмж барихгүй

Сургалтын төв, зочид буудлыг оролцуулан захиргааны ямар ч байшин ойрын таван жилд барихыг хориглосон шийдвэрийг Хятадын эрх баригчид гаргажээ. Энэ нь “Мөнгө хөрөнгө үрэхтэй тэмцэх” кампанит ажиллагааны нэгэн хэсэг гэнэ. Улсын албан байгууллагын олонхи байшин хэм хэмжээг зөрчин барьж байгаа нь ХКН-ын дур төрхөд зохисгүй нөлөөлж, нийт олны эгдүүцэл төрүүлж байна гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ба ХКН-ын ТХ-ны бичиг хэргийн газруудын хамтарсан захирамжад өгүүлжээ. Нам, төрийн бүх байгууллага даруу төлөвтэй байж, мөнгө хөрөнгөө эдийн засгийг хөгжүүлэх, ард олны аж байдлыг дээшлүүлэхэд чиглүүлэх баталгаа өгөх ёстой гэж баримт бичигт онцолсон байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)