Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна
БНХАУ-ын Чунцинь хотноо болж буй 16 хүртэлх насныхны дунд зохиогддог Дэлхийн шатрын олимпиадад Монголын өсвөрын шатарчдын баг амжилттай оролцож байна. Тус олимпиад энэ сарын 21-30 хооронд үргэлжлэх юм байна. Олимпиадад 29 орны 72 баг оролцож байгаа аж. Манай улсаас Монголын өсвөрийн шатарчидын клубын тэргүүн Т.Сумьяагаар удирдуулсан баг тамирчид явсан. Одоогийн байдлаар манай тамирчид 29 орноос амжилтаараа есдүгээрт орж байна.
-
Манай сайт таалагдсан бол лайк дараарай
Сэтгэгдэл (0)