Хурд хэтрүүлсэн галт тэрэг 80 хүний аминд хүрсэн нь тогтоогдлоо
- 2013-07-26
- Дэлхий
- 0
Өчигдөр Испанид суудлын галт тэрэг осолдож 80 орчим хүн амь насаа алдсан. Энэхүү аймшигт ослын шалтгааныг хурд хэтрүүлснээс болсон гэж шинжээчид үзэж байна. Одоо эмнэлэгт 130 гаруй хүн эмчилгээ хийлгэж байгаагын 35 нь нэлээд хүндхэн байдалтай байгаа ажээ.Тэдний дунд бага насны хүүхэд ч байгаа юм.Нэгэн мэргэжилтний сэтгүүлчдэд мэдээлснээр төмөр замын осол гарсан хэсэгт огцом эргэлтээс болж хөдөлгөөний хурдыг цаг 80 км-ээр хязгаарлсан байна. Энэ удаад галт тэрэгний хурд цагт 180 км-ээс багагүй байсан. Мөрдөн байцаах ажил үргэлжлэж байна. Хурдыг хэтрүүлсэн нь зөвхөн хэдэн хувилбарын нэг юм гэж шинжээч тэмдэглэн хэлжээ.
Одоо ослын газраас галт тэрэгний сэгүүдийш зөөж зам цэвэрлэх ажил явагдаж байна.

Сэтгэгдэл (0)