Ерөнхийлөгчийг доромжлож болно. Хаана гээч ...
- 2013-07-26
- Дэлхий
- 0
Францад Ерөнхийлөгч болон бусад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын талаар бүдүүлэг үг хэллэг хэрэглэх нь доромжлол хэмээн үзэхгүй байхаар тогтлоо. Тус улсын парламент долдугаар сарын 25-ны пүрэв гарагт энэ талаарх засварыг үгийн эрх чөлөөний тухай хуулиндаа оруулжээ.Урьд нь тус улсын төрийн тэргүүний талаар ямар нэгэн бүдүүлэг эсвэл сэтгэл сэвтүүлсэн үг хэллэг хэрэглэсэн болон бичиж нийтэлсэн тохиолдолд автоматаар шууд л доромжлолд тооцдог байв. Парламентчид хуулиндаа ийм өөрчлөлт оруулсан нь хүний эрхийн асуудлаарх Европийн шүүхийн шийдвэр буюу Францын эрх баригчид “Саркози тонил, хөгийн новш” хэмээн бичсэн зураг хуудасных нь төлөө торгууль хүлээлгэсэн залуу эрийн дуулиантай холбоотой юм.
Европын шүүх Франц улсыг жагсагчдыг төр засгийнхаа талаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хаан боогдуулж байна хэмээн үзсэн байна. Дашрамд дурдахад дээрх зурагт хуудас нь Саркозигийн сонгогчидтой уулзах үедээ гарыг нь атгахаас татгалзсан өнөөх залууд хандан “хөгийн новшийг зайлахыг” хүссэний хариу болсон юм байна

Сэтгэгдэл (0)