Фалькао залуужихыг хүсчээ
- 2013-07-28
- Спорт
- 0
Колумбын хөлбөмбөгч Радамель Фалькаог Испанийн зарим хэвлэлээр хоёр насаа дарсан тухай мэдээлэл цацагдсан нь шуугиан тарьсан билээ. Тэгвэл Колумбын хэвлэлүүд элэг нэгт хөлбөмбөгчийгөө насаа огт дараагүй, энэ жил 27 настай гэдгийг баталсан баримт нийтэлжээ. Фалькаог 1986 оны хоёрдугаар сарын 10 биш 1984 оны тус өдөр мэндэлсэн гэж мэдээлээд байсан юм.

Фалькао Францын "ПСЖ"-д ирснийх нь дараахан түүнийг насаа дарсан тухай мэдээлэл түгснийг "Инээдтэй цуу" хэмээн нэрлэсэн юм. Доорхи баримт дээр Фалькаог 1986 оны хоёрдугаар сард мэндэлснийг баталсан юм байна.


Сэтгэгдэл (0)