12 настай Балажи хүүг энэтхэгчүүд сармагчны хаан Хануманы хойд дүрээр тодруулжээ. Учир нь хүү төрөхдөө л нуруундаа урт сүүлтэй байсан юм байна. Одоо сүсэг бишрэлтэй олон энэтхэг хүн Балажи хүүд мөргөхөөр Арршид Али Хан сүмд ирдэг болжээ. Хүмүүс хүүгээс хайр ивээлээ үзүүлэхийг гуйн залбираад хариуд нь мөнгө эсвэл бэлэг өгдөг гэнэ. Балажи хүү ч үүнд ихээхэн сэтгэл хангалуун байдаг бөгөөд сүүлээ бурхны хишиг хэмээн үздэг аж. Гэхдээ эмч нар мэдээж тэс өөр бодолтой байгаа юм. Тэд хүүг менингоцел хэмээх ургацаг өвчтэй гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд хэрэв яаралтай зохих эмчилгээг хийлгэхгүй бол ирээдүйд эрүүл мэндэд нь ноцтой аюул заналхийлнэ хэмээн баталж байна. Балажи хүү өвөө Икбал, эмээ Сурайя нарын хамтаар амьдардаг аж. Хүү хүмүүс өөрийг нь ер бусын гадаад байдлынх нь төлөө хүндэлдэг хэмээн ярьдаг гэнэ. Тэрээр өөрийгөө өвчтэй гэж бодохгүй байгаа ба харин ч эсрэгээрээ их онцгой хэмээн үзэж байгаа аж.
Сэтгэгдэл (3)
(203.194.115.192)
iim jaxan xvxed baij tegj yarimargvi l sanagxiin esvel bagiinx ni zurag yum bolu
fu (202.179.11.34)
gohan bn shuudeee
нахруб (202.72.245.194)
зүгээр нэмээд эвэр ургана