Нэрмэл архинд 18 хүн хорджээ
- 2013-07-30
- Дэлхий
- 0
Багаар бодоход 18 хүн нэрмэл архинд хордож нас барсан талаар Пакистаны эрх баригчид мэдээллээ. Түүнчлэн одоо хэдэн 10 хүний биеийн байдал тун хүнд байгаа гэнэ. Уг явдал Пакистаны Файсалабад хотод болсон юм байна. Бүх хохирогчид хувь хүний зохион байгуулсан үдэшлэг дээр очиж согтууруулах ундаа уусан байжээ.Тэдний ихэнх нь христ болон мусульман шүтлэгтэй жирийн ажилчид байсан байна. Пакистанд ислам шашинтай хүмүүс архи, согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэх, худалдан авах хориотой. Тиймээс тус улсад гараар, гэрийн нөхцөлд нэрсэн архи өргөн тархсан байдаг аж. Одоогоор Файсалабад хотын захирагч цагдаагийн албанд хэргийн мөрдөх үүргийг өгөөд байгаа юм байна.

Сэтгэгдэл (2)
Зочин (103.23.51.4)
Өө монголд юм байх гэж бодоод ортол хаха биш шаацсан аймар баярлаа шаасан чинь, хэхэ
(103.11.195.163)
nermel uildverlel