Метроны цогцолбор 22 тэрбум ам доллараар баригдана

Саудын Арабын засгийн газар нийслэл Эр-Рияд хотод шинээр метроны бүрэн сүлжээ тавихад 22 тэрбум ам.доллар зарцуулах төсөв баталсан тухайгаа албан ёсоор зарлалаа.

Төсөл хэрэгжүүлэгчид шинээр баригдах метроны цогцолборыг дэлхийн хамгийн сүүлийн үеийн шинэлэг техгологи бүхий тээврийн шийдэл байна хэмээн тооцоолж байгаа ажээ. Энэ нь олон талын ач холбогдолтойн дээр ашиглалтад орсныхоо дараа өөрийн орны эдийн засагт ч мөн ихээхэн ач тус үзүүлнэ хэмээж байна.

Метроны цогцолборын дизайнераар Ирак гаралтай Британи залуу Заха Хадид хийж байгаа юм. Төслийн багийнхны тооцоолж буйгаар энэ ажил ирэх жилийн эхээр эхлэх юм байна. Харин бүрэн ашиглалтад 2019 он гэхэд орох нь ээ. Энэ томоохон төслийн хүрээнд ажлын байр ч мөн олноор нэмэгдэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)