15 сая орчим толгой загас устаж үгүй болжээ
- 2013-07-30
- Дэлхий
- 0
Далайн шимэгч хорхой загасны аж ахуй эрхлэгчдэд багагүй хохирол учруулаад байна. Тиймээс Солонгосын зүүн өмнөд хэсэг далайн эрэгт дээрх Кёнгнам аймагийн Тунгёг орон нутгийн далайн эрэг орчмоор онцгой байдал зарлажээ. Онцгой байдал зарлагдсан дээрх хэсэг газарт өнгөрсөн 15-ны өдрөөс эхлэн далайн шимэгч хорхойн бөөгнөрөл үүсч усан доторх агаар дутагдсанаас болж олон тооны загас устсан явдал гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 106 загасны аж ахуйн 15 сая орчим толгой загас устаж үгүй болжээ. Хохирлыг мөнгөн дүнгээр тооцвол хамгийн багадаа 6 тэрбум орчим воны хохирол амссан гэсэн үг юм.
Далайн шимэгч хорхойг устгахаар 270 ширхэг усан онгоцон дээр 570 гаруй загасчид ажиллан далайн эргээс 4 км хүртэлх бүх зайд 2000 тонн шимэгч хорхой устгах бодисыг далайд цацаад ч хүчрэхгүй байгаа бөгөөд байгалийн энэхүү үзэгдэл Солонгос улсад сүүлийн 5 жилд тохиолдож байгаагүй гэнэ. Далайн ус 18 хэмээс дээшилж далайн давалгаа багассан үед олон тооны далайн шимэгч хорхойн бөөгнөрөл далай дотор үүсч тэнүүчлэхдээ аль болох далайн эргийг зорьдог. Энэ үед замд таарах ойр орчмын далайн амьтад агааргүйгээс болж олноороо устдаг байна. Жил бүрийн зуны улиралд далайд шимэгч хорхойн бөөгнөрөл үүсч байдаг ч тухай бүр хийх устгалд өртөж төдий л удалгүй алга болдог ба 1 миллитр усанд байх шимэгч хорхойн дундаж тоо 300 толгой байдаг байна. Гэтэл энэ удаад 6,5 дахин их буюу 1000-2000 толгой байсан ажээ.

Сэтгэгдэл (0)