Курилын арлаас нэн эртний олдвор олджээ

Маргаант Курилын арлуудын нэг болох Итуруп арлаас эртний олдвор олдсон талаар шуугиж эхэллээ. Ялангуяа чулуугаар хийсэн жадны үзүүр, сумны зэв болон базальтан хутга, шавар эдлэлийн хэсгүүд, түүнчлэн хар обсидиан болон улаан шавраар хийсэн загас, баавгайн дүрс гарч ирсэн нь эрдэмтдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа аж.

Олдворын насыг ойролцоогоор 7,5 мянган жил хэмээн тооцож байгаа аж. Мэдээллийн агентлагаас ирүүлсэн мэдээллээр эрдэмтэд, археологичид цаашдын судалгаагаар олдвор олдсон газрын эртний хүмүүсийн амьдарч байсан тэр үеийн байр байдлыг сэргээх зорилго өвөртөлсөн гэнэ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)