Афган бүсгүйчүүлийн амь насны асуудал хөндөгдөнө

НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх хорооны илтгэлд 2014 онд Афганистаны нутаг дэвсгэр дээрээс Олон улсын цэргийн хүчинг гаргаснаар маш олон афган эмэгтэйчүүдийн амь насыг аюулд оруулж мэдэх тухай дурджээ.

Тус хороо олон афган эмэгтэйчүүд одоо болтол ахуйн хүрээний асар их хүчирхийлэлд өртөж, хүчээр нөхөрт гарч, хүчиндүүлж, бүр чулуугаар шидүүлэн цаазлуулсаар байгааг илтгэлдээ тусгасан байна. Зарим эмэгтэйчүүд хүчээр нөхөрт гаргахыг эсэргүүцснээс болж амьдаар нь шатаах шийтгэл хүлээсэн байна.

Мөн хохирогч эмэгтэйчүүдэд хүчирхийлэлд өртөж байгаа тухайгаа шүүхэд гомдол гаргахыг зөвшөөрдөггүй төрөл төрөгсдийг нь уг илтгэлд шүүмжилсэн байна. Хороонгы тэргүүн Николь Амелин Олон улсын нийгэмлэгүүд тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад одоо л анхаарлаа хандуулахгүй бол хожим ямар ч хүч, нөөц бололцоо байгаад үр дүнгүй хэмээн мэдэгдлээ. 2014 оны сүүлээр Олон улсын энхийг сахиулах хүчин Афганистаны нутаг дэвсгэрээс бүрмөсөн гарна. Тэднийг зөвхөн зөвлөх үүрэгтэй цөөн хэдэн цэргийнхэн л орлож үлдэх юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • mona (92.230.85.159)

    2013-07-30

    tsergiin huchin baikhadaa huchirhiilel uneheer namjmal baisanuu?!ter asuudaliin toloo tsereg oruulsan biluu?!!!dotoroosoo systemeesee tseverlehgui bol hen hunii asuudaliig sahij suuh yosotoi um boloo?sain oilgosongui.uneheer haramsaltai baina.

  • zochin (202.179.27.52)

    2013-07-30

    haransaltai yuma mongold torson ni ih az shu